Posts

Showing posts from April, 2017

Дэлхийн хамгийн баян 10 хүн

Image
Forbes сэтгүүлээж жил бүр гаргадаг "Дэлхийн хамгийн чинээлэг хүмүүс"-ийн жагсаалтын энэ жилийн эхний арван тэрбумтанг танд танилцуулж байгаадаа баяртай байна. Эндээс та бүхэн тухайн тэрбумтан бүрийн хөрөнгийн хэмжээ, хөрөнгийн эх үүсвэрээ хаанаас олдог, жагсаалын хэддүгээрт байгаа зэрэг олон сонирхолтой мэдээ, баримтуудыг хүлээн авах болно. Ингээд энэ цагийн хамгийн чинээлэг хүмүүстэй танилцацгаая.  Дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалтын хоёр дахь жилдээ тэргүүлж байгаа Мексикийн теле коммуникацийн магнат Карлос Слим Хелю нь нийт хөрөнгө дээрээ 20,5 тэрбум доллар нэмж, өнгөрсөн жилийн хамгийн их орлоготой тэрбумтангаар давхар тодроод зогсохгүй энэ жагсаалтын 2-рт орсон Microsoft-ыг үүсгэн байгуулагч Билл Гейтс-ээс даруй 18 тэрбум доллараар илүү хөрөнгөтэй болсон байна. 2011 онд ийм гялалзсан амжилтанд хүрсэн нь Мексикийн хувьцааны 19%-ийн өсөлт, латин америкийн мөнгөний нэгжний бэхжилт,уул уурхайн болон хувьцааны амжилт зэрэг хүчин зүйлс их нөлөөлжээ. Мөн тэрээр өө...

ДЭЛХИЙН ХАМГИЙН ХУРДАН АМЬТАД

Image
Энэхүү жагсаалтад хамгийн хурдан амьтадыг төрөл зүйлээр нь төлөөлүүлэн гаргажээ. Мэдээж эхний байруудад муурын овгийн олон амьтад, дараа нь тэдгээрээс зугтдаг зээр, гөрөөсний олон төрлүүд байх хэдий ч ганц хоёрыг төлөөлүүлэн оруулжээ. Манай гарагийн хөхтөн амьтадын хамгийн өндөр хийгээд хэвэгч амьтадын хамгийн том нь бол анааш. Маш урт хүзүүтэй урт хөлтэй үлэмж том амьтадыг удаан явдаг амьтад гэж бүү бодоорой. Тэд цагт 51 цагийн хурдтай давхих чадвартай юм байна.

дэлхийн 7 гайхамшиг

Image
Дэлхийн долоон гайхамшиг ,  Тодруулбал  дэлхийн долоон эртний гайхамшиг  гэж хүний гараар бүтээгдсэн уран нарийн хийц бүхий түүхийн сонгодог үеийн маш алдартай барилга байгууламжуудаас шалгаруулан нэрлэдэг. Энэ бүтээлүүд нь  Газрын дундад тэнгисийн  эрэг орчмын нутгуудад бүтээгдсэн барилга байгууламжууд бөгөөд  Эртний Грек  хүмүүсийн үзэл бодлоор илэрхийлэгдсэн байдаг. Энэ жагсаалт нь дундад зууны болон орчин цагийн гэх мэт  Дэлхийн гайхамшгуудын  хувилбарууд байдаг. Түүхч   Геродот   /МЭӨ484 – 425/, эрдэмтэн   Киренегийн   Каллимакус   /МЭӨ 305-204 он орчим/ эртний үеийн “7 гайхамшиг”-ийн жагсаалт хийсэн нь   Александрия   хотын музейд хадгалагддаг байсан тухай бичигдсэн байдаг ч өнөө үед уг бичээсүүд хадгалагдаж үлдээгүй байна. МЭӨ 140 оны үед   Сидоны Антипатер   энэхүү гайхамшигуудын жагсаалтыг эмхлэн нэгтгэж, байгууламжуудын бүтцийг тайлбарласан яруу найраг тууривжээ. “...Би хос дугу...